Гольфийн түүх

Гольфийн түүх

''Гольф'' гэдэг нь ногоон зүлгэн дээр тоглогч хэд хэдэн төрлийн цохиур ашиглан бөмбөгийг нүх уруу цохиж оруулах тоглоом юм.

Нэгэн малчин хонь хариулж явахдаа хийх зүйлээ олж ядан жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд нөгөө чулуу туулайн нүх уруу орчихжээ. Түүний энэ тохиолдлоор санамсаргүй сэдсэн тоглоомонд нөхөд нь ч татагдан, шинэ зугаа бүгдэд таалагдах болсноос өнөөгийн Гольфийн спорт үүссэн гэх домог байдаг.

Энэхүү тоглоом нь хөгжлийнхөө явцад олон үе шатыг туулан хувирч өөрчлагдсөн төдийгүй гольфийн хэрэгсэл ч ямагт хувьсан өөрчлөгдөн иржээ. Анх чулуун бөмбөгөөр тоглодог байсан бол 1848 онд каучуктай төстэй хатуу эдээр хийсэн бөмбөгөөр солигдон, газар тусгайлан ухсан хонхорхой нүх гарган тоглох болж, саваа модны оронд махир үзүүртэй цохиур хэрэглэх болсон байна. Харин 1902 онд бөмбөг резинээр солигдсон бөгөөд энэ бөмбөгийг Америкийн улсын иргэн Кобурн Хаскел бүтээжээ.

Гольф анх үүссэн орон хэмээх алдар нэрийг маш олон орон өөртөө хамаатуулдаг. Жишээ нь Голландад "Колвен" хэмээх мөсөн дээр тоглодог тоглоом маш алдартай байсан байна. Римд мөн гольфтой ижил "Паганика" гэх тоглоом ихэд дэлгэрч байгаад шинэ тооллын 400-д оны үед тэндээс Британид ирсэн хэмээн ярилцдаг. Харин Хятадууд гольф тоглоомын өвөг эцэг нь МЭӨ3-2 зууны үед тэдний тоглодог байсан "Гуй Ван" хэмээх тоглоом ч гэж үздэг. Мөн түүнээс гадна францчууд болон бельгичүүд иймэрхүү хувилбарыг дурсдаг аж.

 

Шотландын Сент Эндрюс гэх жижигхэн хотыг сонгодог гольфийн эх нутаг хэмээн нэрлэдэг аж. Энэ хотод 6 зууны тэртээ байгуулагдан, өдгөө нурсан сүмийн хананы зураг дээр тахир цохиур мод барьсан хүний зураг байдаг. Энэ зураг 1350 онд хамрагдах ба гольф тоглоомыг гэрчилсэн хамгийн анхны баримт гэж тооцогдоно. Джеймс хэмээх ван түүний цэргүүд үндсэн үүрэгт ажил болох цэргийн бэлтгэл сургуулилт хийхээ умартан энэ тоглоомд татагдах болсон тул 1457 онд Шотландын парламент гольф тоглохыг хориглосон зарлиг гаргасныг гэрчилсэн түүх байдаг.

Мөн анхны гольф тоглогч эмэгтэйгээр Шотландын хатан хаан Мария Стюарт тооцогддог байна. Харин хамгийн анхны гольфийн клуб аль болох нь тодорхойгүй буюу маргаантай байдаг юм.

Эх сурвалж: Википедиа 

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image