Мэдээ

"Хакухо Кап 2017"

Огноо: 2017-07-28

Монгол, Япон 2 орны гольф сонирхогчдын дунд "Хакухо Кап 2017" гольфын анхдугаар тэмцээн амжилттай боллоо. Япон улсад зохиогддог “Хакүхо кап” хүүхдийн сүмо бөхийн тэмцээнийг “Хакүхо кап” гольфын тэмцээн болгон өргөжүүлж, тэмцээний Хүндэт Зочноор Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал уригдан оролцлоо.

Хандикапын төрөлөөр зохиогдсон энэхүү тэмцээнд Япон улсын 31, Монгол улсын 42 гольфчид оролцсоноос:
- Д. Намжилдорж -5,6 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр,
- А. Тамир -5.4 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байр,
- Д. Ичинноров эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж,
- Хамгийн хол буюу "The longest drive" төрөлд Масааки Ёошихара,
- Нүхэнд хамгийн ойр цохисон буюу "Nearest to the pin" төрөлд Н. Жаргалсайхан 1,9 метр үзүүлэлтээр шалгарав

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image