Мэдээ

  • Нүүр
  • /
  • Мэдээнүүд
  • /
  • 2017 оны Сонирхогчийн гольфийн Монгол улсын аврага шалгаруулах нээлттэй тэмцээн

2017 оны Сонирхогчийн гольфийн Монгол улсын аврага шалгаруулах нээлттэй тэмцээн

Огноо: 2017-08-07

2017 оны Сонирхогчийн гольфийн Монгол улсын аврага шалгаруулах нээлттэй тэмцээн 8 дугаар сарын 3-с 6-ний өдрүүдэд Маунт Богд гольфийн талбайд цаг агаарын эрс тэс нөхцөлд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн медалистийн төрөлд О. Оюунболд түрүүлж 2 дахь жилдээ дараалан аваргын цомын эзэн болж Спортын мастерийн болзол хангалаа. Эмэгтэйчүүдийн медалистийн төрөлд гольфийн спортын мастер Б. Батнаран түрүүлж 3 дахь удаагаа цомын эзэн болов.

Бусад шагналт байрны эзэд:

Эрэгтэйчүүдийн медалистийн төрөлд:
- Дэд байр Д. Өлзийдэлгэр
- Гутгаар байр Г. Мөнгөншагай

Эмэгтэйчүүдийн медалистын төрөлд:
- Дэд байр Н. Намуунаа
- Гутгаар байр Г. Алтанбилэг

Эрэгтэйчүүдийн Handicap-ийн төрөлд:
- 1-р байр Б. Мөнхжаргал
- 2-р байр Ж. Анарбат
- 3-р байр С. Мөнхжаргал

Эмэгтэйчүүдийн Handicap-ийн төрөлд:
- 1-р байр Д. Батмөнх
- 2-р байр Баасанжаргал
- 3-р байр Д. Ичинноров

7-р нүхэнд зохион байгуулсан Longest drive  буюу хамгийн хол цохих төрөлд эрэгтэйчүүдээс О. Оюунболд 292 метр, эмэгтэйчүүдээс Г. Алтанбилэг 172 метр үзүүлэлтээр, мөн 17-р нүхэнд шалгаруулсан Nearest to the pin буюу нүхэнд хамгийн ойр цохих тэмцээнд эрэгтэйчүүдэд С. Мөнхжаргал 2,5 метр, эмэгтэйчүүдэд Б. Батнаран 6,5 метр зайгаар тус тус тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнийг ивээн тэтгэсэн French Town төсөл, Omega брэнд, Ballantines брэндүүдэд нийт гольф сонирхогч нарын өмнөөс талархал илэрхийлье.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image