Мэдээ

ӨСВӨРИЙН ГОЛЬФИЙН АНХНЫ УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Огноо: 2017-09-04

-ӨСВӨРИЙН ГОЛЬФИЙН АНХНЫ УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО-

Монгол Улсын анхдугаар өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Монголын гольфийн холбоо есдүгээр сарын 3-нд “Sky resort” цогцолборын “Mount Bogd” гольфийн талбайд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 6-9 нас, 10-12 нас, 13-16 насны 3 ангилалд болсон бөгөөд нийт 6-16 насны 34 тамирчид өрсөлдсөн юм. 

Тэмцээний 6-9 насны ангилал 4 нүхэнд үргэлжилсэн бөгөөд Г.Эрмүүн 19 оноогоор МУ-ын өсвөрийн гольфийн аварга болж удаах байранд 20 оноогоор Э.Тэнүүн, гутгаар байранд 23 оноогоор н.Төрхишиг нар тус тус тэргүүлж харин Longest-ын шагналд Г.Бат-Очир, Nearest-ын шагналд Э.Тэнүүн нар ялагчаар тодорлоо. 

Тэмцээний 10-12 насны ангилал 6 нүхэнд үргэлжилсэн бөгөөд Ф.Амина 33 оноогоор МУ-ын өсвөрийн гольфийн аварга болж удаах байранд 36 оноогоор н.Тэлмэн, гутгаар байранд 39 оноогоор н.Мэргэн, Н.Хүслэн нар оноо тэнцэж тэмцээнийг тус тус тэргүүлсэн бөгөөд Longest-ын шагналд Б.Эрдэнэчимэг, Nearest-ын шагналд Н.Хүслэн нар ялагчаар тодорлоо.

Тэмцээний хамгийн ахлах нас буюу 13-16 насны ангилал 9 нүхэнд үргэлжилсэн бөгөөд Ө.Төгөлдөр 38 оноогоор МУ-ын өсвөрийн гольфийн аварга болж удаах байранд 43 оноогоор М.Буян-Эрдэнэ, гутгаар байранд 47 оноогоор Б.Төгөлдөр нар тус тус тэргүүлсэн бөгөөд Longest болон Nearest-ын шагналын ялагчаар Ө.Төгөлдөр ганцаараа шалгарлаа.

Энэ тэмцээний үеэр гарсан хамгийн ховор бөгөөд хамгийн гайхамшигтай тохиолдол бол Б.Билгүүний 4-р нүхэнд хийсэн Hole-in-one байсан юм. Гольфийн спортод энэ тохиолдол 60 сая удаад нэг гардаг гэж үздэг байна. 

Өсвөр насны хүүхэд багачуудын зүрхэнд гольфийн спортын галыг асааж улмаар уг спортын сонирхогчдын тоог нэмэгдүүлснээр ирээдүйд дэлхийн түвшинд өрсөлдөх тамирчдыг бий болгох зорилго нууц биш байлаа. 

Тэмцээнд МГХ-оос зохион байгуулсан “Өсвөрийн гольфийн төсөл хөтөлбөр” арга хэмжээнд зуны улирлын туршид сургалтад хамрагдсан хүүхдүүд идэвхтэй оролцож “сураар боож болохгүй” гэгдэх зүйлээ үзүүлж чадлаа. Уг төсөл хөтөлбөрийг БТСГ-аас бодлогоор дэмжиж 4 сая төгрөгийг санхүүжилтийг олгосон юм.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч French Town компани байсан ба МГХ-ны урьд өмнөх тэмцээнүүдэд байгаагүй их хэмжээгээр өсвөрийн гольфийг дэмжсэн нь манай улсад гольфийн спортын үрийг үлэмж чанартай суулгаж өгсөнтэй адил мэт.

Хойшид жил болгон зохион байгуулагдах энэ тэмцээнд улам бүр олон хүүхэд багачууд хамрагдаж, аваргын цомын эзэн болох нь төдий чинээ хэцүү болж төгөлдрийн төгөлдөр ур чадвартай тамирчид PGA-ыг донсолгох цаг ойртож байна.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image