Мэдээ

Л. Дорж гурав дахь удаагаа Ахмадын аварга боллоо

Огноо: 2017-09-08

Монгол улсын сонирхогчийн гольфийн ахмадын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 10 дахь жилдээ Риверсайд гольфийн талбайд амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээн 18 нүхэнд хар тийнээс зохиогдсон энэ тэмцээнд Монгол улсын гольфийн ахмадын аврага шалгаруулах анхны болон 8 дахь удаагийн тэмцээний аварга болж байсан, "Заан тэрэлж" клубын тамирчин Л.Дорж 86 оноогоор түрүүлж 3 дахь удаагаа Шилжин явах цомын эзэн боллоо.

Медалистын төрөлд 92 оноогоор Н.Цогтоо 2-р байр, 94 оноогоор С.Сүхбаатар 3-р байр нар, хандикапийн төрөлд 1-р байранд -3,7 оноогоор Р. Арвинцогт, 2-р байранд + 0,9 оноогоор Ц. Сэдваанчиг, 3-р байранд + 1,9 оноогоор С. Хөдөлмөр нар тус тус байр эзэллээ. Харин тус тэмцээний  "Nearest to the pin" ангилалд 9,5 метр үзүүлэлтээр Ц. Сэдваанчиг, "Longest Drive" төрөлд 280 метр үзүүлэлтээр Буд нар тус тус шалгарлаа. 

Мөн энэ өдөр энэхүү тэмцээнийг санаачлан 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа Очир компаний захирал Будад гольфийн спортыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж спортын "Алтан Од" медалиар шагнасаныг ёслол төгөлдөр гардуулж өгсөн юм.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image