Мэдээ

Балдорж Цом-2017 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Соёлын гавъяат зүтгэлтэн Балдорж агсны нэрэмжит Цомын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр УБ-2 гольфийн талбайд амжилттай зохиогдлоо. Гольфийн улиралын нээлтийг албан ёсоор эхлүүлдэг энэхүү нэр хүндтэй тэмцээн энэ жил 10 дахь удаагаа зохиогдож байгаагаараа онцлог юм. Нийт 49 тамирчин оролцсон энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн медалист төрөлд О. Оюунболд 79 оноогоор тэргүүлж шилжин явах цомын эзнээр шалгарч, Б. Мягмарсүрэн 82 оноогоор 2-р байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Б. Батнаран тэргүүлсэн бол хандикапын төрөлд Б. Жавхлан -4 оноогоор 1-р байр, А. Тамир -1.6 оноогоор 2-р байр , Ц. Сэдванчиг 0.6 оноогоор 3-р байр эзэллээ. Мөн хамгийн хол цохих (Longest drive) ангилалд 244 метр үзүүлэлтээр Б. Жамбалсүрэн, нүхэнд хамгийн ойр цохих (nearest to the pin) ангилалд 2.4 метр үзүүлэлтээр Жеонг Бён Сү нар шалгарлаа.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image