Мэдээ

Гольфийн шигшээ баг бүрдүүлэх сорил тэмцээн

Огноо: 2017-06-19

Гольфийн шигшээ баг бүрдүүлэх сорил тэмцээнийг анх удаа 6 сарын 15-18 өдрүүдэд Мт. Богд гольфийн талбайд зохион байгууллаа. Энэ жилийн сорилын нийт оноогоор шигшээ багийн үндсэн тамирчнаар О. Оюунболд, Д. Өлзийдэлгэр, Г. Мөнгөншагай, А. Хаянхярваа нар, нөөц тамирчнаар Б. Мөнхбаатар, Ч. Гантөмөр нар шалгарлаа. Шигшээ баг байнгийн бэлтгэлд хамрагдах ба улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцоно. Шигшээ багийн гишүүд энэ жилийн хувьд 10 сарын 23-27 өдрүүдэд Шинэ Зеланд улсын Рояал Веллингтон гольфийн талбайд болох Ази, Номхон далайн сонирхогчийн аварга шалгаруулах тэмцээн, 11 сарын 8-11 өдрүүдэд Малайз улсын Сунгай Лонг талбайд зохиогдох Номура Кап багийн тэмцээнд оролцох юм. Шигшээ багийн сорилыг жил бүрийн улирлын эхэнд зохион байгуулах бөгөөд гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэд оролцох нь нээлттэй. 

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image