Холбооны тухай товчхон

Монголын Гольфийн Холбоо (МГХ) анх 2001 онд гольфийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор албан ёсоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм.  МГХ дүрмийнхээ дагуу Бүх гишүүдийн хурал, Удирдах Зөвлөл, Ерөнхийлөгч ба ба Удирдлагын баг гэсэн бүтцийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын R&A (Royal and Ancient) байгууллага, Ази Номхон Далайн Гольфийн Холбоо (Asia Pacific Golf Confederation)-ы албан ёсны гишүүн

Эрхэм зорилго

Монгол улсад гольфийн спортыг олон нийтийг хамарсан биеийн тамирийн төрөл болгон хөгжүүлэх, тив дэлхийн  хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий тамирчин төрүүлэн гаргахад Монголын Гольфийн Холбооны эрхэм зорилго оршино

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Сонирхогчийн гольфийн спортыг төлөөлөх
  • Гольфийн спортыг түгээн дэлгэрүүлж сурталчлах
  • Гишүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах
  • Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагч бэлдэж олон улсын хэмжээнд өрсөлдөх
  • Өсвөрийн гольфийн хөтөлбөр хэрэгжүүлэх

Зорилго, зорилтууд

Сонирхогчийн гольфийн спортыг төлөөлөх үйл ажиллагааны хүрээнд:

  •  Сонирхогчийн гольфийн тив, дэлхий, олон улсын холбоод, холбогдох байгууллагуудад Монгол улсыг төлөөлөх
  •  Сонирхогчийн гольфийн “R&A” байгууллагын гишүүн байж гольфийн “R&A” нийтлэг дүрмийн хэрэгжилтийг хангах
  •  Үндэсний Олимпийн хорооны гишүүн байж Олон улсын Олимпын хорооноос зохион байгуулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн баг тамирчид оролцуулах

Гишүүдэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд:

  • Гольфийн спорт сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, нийтэд сурталчлан дэлгэрүүлэх
  • Гишүүдийн ур чадварыг индекс (Handicap)-ийг албан ёсоор тогтоох
  • Гишүүдийн чансааг тогтоох
  • Гишүүдийн ур чадварийг дээшлүүлэхэд чиглэсэн дотоодын уралдаан тэмцээн, сургалт зохион байгуулах

Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагч бэлдэх үйл ажиллагааны хүрээнд:

  • Гольфийн байнгийн шигшээ баг сонгон шалгаруулж бэлтгэл дасгалжуулалтыг хариуцана
  • Олон улсын чанартай тэмцээн Монгол Улсад зохион байгуулах

Өсвөрийн гольфийн хөтөлбөр

  • Хүүхэд залуучуудад гольфийн спортыг сурталчлах, таниулах
  • Ирээдүйн тив, дэлхий, олимпын дэвжээнд өрсөлдөх бага, өсвөр насны тамирчдийг сонгон шалгаруулж, байнгын бэлтгэл сургуулилалтаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image